Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой иргэдийн эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” арга хэмжээг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсны дагуу Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын 123 ажилтан, албан хаагч бүрэн хамрагдсан.
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэх талбайн хуваарийн дагуу Сэлбэ голын баруун талын зам дагуу тодруулбал Арслантай гүүрнээс Дамдинсүрэнгийн гудамжны гүүр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэж 50 гаруй ширхэг шуудай хогийг түүж цэвэрлэн нийслэл хотынхоо өнгө үзэмж, цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.