Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 49 дугаар тогтоолоор 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай “Би өгөхгүй, авахгүй” нөлөөллийн аяныг Нийслэлийн Засаг захиргааны I,II,III,IV,Vа,Vбв, Нийслэлийн Төр захиргааны цогцолбор байр, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Драгон, Дүнжингарав, Мишээл салбар, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 12 байршилд зохион байгууллаа.
Аяны хүрээнд байгууллагын нийт 274 албан хаагчдад авлигын хор уршиг, сөрөг нөлөөлөл мөн урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулж, мэдээ мэдээллээр хангасан. Мөн тухайн байруудад үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн алба хаагчид, үйлчилгээ авч буй иргэдэд Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах зорилготойгоор авлигын эсрэг гарын авлага, сурталчилгааны зурагт хуудас, бусад материалуудыг тараах ажлыг зохион байгуулан ажиллалаа.