Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аяны нээлтийн өдрүүд 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид энэхүү аяны хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 170 ширхэг хайлаас мод тарьсан ба ургалт 90 хувьтай, суулгацын ургалт 10 см-аар нэмэгдсэн, хэлбэржүүлэлт хийгдсэн. 2022 оны намрын нөхөн тарилтаар 40 хайлаас тарьсан.
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид энэхүү аяны хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 120 ширхэг хайлаас мод тарилаа.