ЗГ-ын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн дагуу монгол бичгийн анхан шатны сургалтыг “Монгол бичгээ сурцгаая” уриатайгаар видео хэлбэрээр бэлтгэн байгууллагын ажилтан, албан хаагчдын нэгдсэн группт байршуулсан бөгөөд байгууллагын ажилтан, албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Байр ашиглалтын албанаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хугацаанд “Бидний соёл – Бидний өв” аяныг зохион байгуулав. Тус аяны хүрээнд НЗЗ-ны байр тус бүрт нийт 8 удаагийн танхимын сургалтыг зохион байгуулж 130 ажилтан, албан хаагчийг хамруулан монгол бичгийн мэдлэг чадварыг олгон ажиллалаа.