Оны эцсийн тайлангийн хурал боллоо

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2021-2025 оны хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад чанар стандартад нийцсэн нийтлэг үйлчилгээг үзүүлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын ажиллах тав тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан 2021 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ. Хурлын үеэр хэлтэс албадууд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа амжилттай тайлагналаа.

Мөн хамт олноо манлайлан ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан дотоод хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтан Т.Итгэл, байр хариуцсан менежер М.Алтантуяа, тогооч Ч.Пүрэвжав нар 2021 оны байгууллагын “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар, захиргаа, санхүүгийн хэлтсээс нярав Г.Мөнхцэцэг, байр ашиглалтын албанаас цахилгаанчин С.Алтаншагай, үйлчилгээний албанаас НЗЗ-ны 2 дугаар байрны үйлчлэгч М.Оюунгэрэл нар “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Газрын дарга Х.Эрдэнэбилэг 2021 ондоо амжилттай сайн ажилласан нийт ажилтан, албан хаагчдадаа баяр хүргэн ирж буй 2022 шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн хурлыг өндөрлөв.

Оны эцсийн тайлангийн хурал боллоо Reviewed by on . Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн за Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн за Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »