Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Үйлчилгээний албанаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 08-ны өдрийг дуустал “Талархлын өдрүүд” аяныг байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын дунд зохион байгууллаа.Тус аян нь сүүлийн жилүүдэд технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр хүмүүс технологи ашиглах болсноор гараар захиа бичих нь ховордсон. Тиймээс сэтгэл шингэсэн захиаг гараараа бичиж, бие биендээ урам хайрласан, сэтгэлийн үгтэй талархлын мэндчилгээг илгээх, түүгээр дамжуулан хамт олны дунд эерэг хандлага бий болгоход оршиж байгаа юм. Ташрамд дурдахад гараараа захидал бичих нь тархинд эерэг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.