Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ойн баярыг угтан Захиргаа, санхүүгийн хэлтэс, Үйлчилгээний алба, Байр ашиглалтын албанаас ажилтан, албан хаагчдыг уриалсан арга хэмжээг зохион байгуулахаар арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна. Тус арга хэмжээний хүрээнд Захиргаа, санхүүгийн хэлтсээс манлайлан ажилтан, албан хаагч бүр хамт олноороо эерэг харилцааг хэвшил болгож, байгууллагынхаа соёлыг улам сайжруулахын төлөө хүн бүхэн идэвх санаачилгатай байж өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх уриалгыг эхлүүлж “Өөрчлөлтийг өнөөдрөөс өөрөөсөө” аяныг 2021 оны 10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.