НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвөөс нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, албан хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал, санаачилгыг нээн илрүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэтгэлцээний анхдугаар тэмцээн зохион байгуулсан. Уг мэтгэлцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 баг оролцсон. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас багаараа оролцож, төр, захиргааны байгууллагуудын албан хаагчидтай өрсөлдөн, салбар, салбарын онцлогийг таньж, олон талын мэдээллийг олж авсан арга хэмжээ болж өндөрлөлөө.