Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ой, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас нийслэлийн дүүргүүдийн Тамгын газрын цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан аж ахуйн тасаг, нийтлэг үйлчилгээний алба, ОНӨААТҮГ-ийн удирдлага, албан хаагчдын дунд UCS0202B:2020 “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэгээ, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага” баримт бичгийг сурталчилан таниулах сургалт семинарыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад хамрагдсан албан хаагчдад байгууллагын үндсэн чиг үүргийн талаар болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэгээ үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага” UCS 0202B:2020 стандарт удирдамж арга зүйн баримт бичгийг танилцуулж, мөн ажлын байранд тавигдах ХАБЭА-н талаарх стандартыг хангах, ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий шаардлага” сэдвээр арга зүйн зөвлөмж, сургалт зохион байгууллаа.