Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 99 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөн”-нд тусгагдсан үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Нийслэлийн засаг захиргааны 5-н байр, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбаруудад ажиллаж буй нийт 270 ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд жендэрийн тогтсон хэвшмэл буруу ойлголт, тэгш байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг, бүгдээрээ тэгш эрх, тэгш оролцоотой нийгмийг бүтээхийн төлөө “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” уриатай аянд газрын ажилтан, албан хаагчдыг нэгтгэж, байруудад байрлах нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг уриалан ажилласан. Мөн тус аянтай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Ажлын байрны стресс түүний хүчин зүйлүүд, шийдэл” сэдэвт ажилчдад сургалтыг зохион байгуулсан.