“Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн тухай ойлголт” сэдэвт сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 03,04,19 өдрүүдэд НЗДТГазрын Сургалт судалгааны төвтэй хамтран зохион байгуулан захиргаа, санхүүгийн хэлтсийн 32 албан хаагчийг хамруулсан. Тус сургалт нь монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүй болон архив бичиг хэргийн чиглэлээр буюу А,Б тушаал боловсруулах, төлөвлөгөө боловсруулах, хурлын тэмдэглэл хөтлөх, хөтлөх нэрийн жагсаалтын загвар боловсруулах, тайлан гаргах, судалгаа боловсруулах зэрэг онол, практик хосолсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.