Өвөл цагийн горимд шилжсэнтэй холбогдуулан хариуцлагатай эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаж дуусгалаа

Өвөл цагийн горимд шилжсэнтэй холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараа оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг захиргааны байруудын инженерийн байгууламжийн хэвийн жигд, найдвартай ажиллагааг хангах, байруудын дотоод журмын хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг захиргааны байруудад хариуцлагатай эргүүлийн үүргийг захиргаа, санхүү хэлтсийн албан хаагчид гүйцэтгэн ажилладаг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар “Хариуцлагатай эргүүл” хийх Захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчдын хуваарийг баталсан.

Энэхүү тушаалын хэрэгжилтэд Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа хяналт тавьж ажилласан бөгөөд хариуцлагатай эргүүл, жижүүрээр ажилласан албан хаагчид байгууллагын шуурхай зөвлөгөөнд тухай бүр танилцуулан ажилласан. Тушаалын хэрэгжилтийн хугацаанд НЗЗ-ны байруудын инженерийн байгууламж, шугам сүлжээнд аливаа гэмтэл доголдол, зөрчил дутагдал гараагүй ажиллалаа.

Өвөл цагийн горимд шилжсэнтэй холбогдуулан хариуцлагатай эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаж дуусгалаа Reviewed by on . Өвөл цагийн горимд шилжсэнтэй холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараа оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал амралтын өдрүүдэд нийсл Өвөл цагийн горимд шилжсэнтэй холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараа оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал амралтын өдрүүдэд нийсл Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »