Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр буюу НЗДТГ-ын байрны 2370 м2 талбай бүхий ховхорч салсан, өнгө үзэмжээ алдсан хуучин дээврийг солихгүйгээр нөхөн сэргээх, дээврийн төмрийг бэхэлж хөдөлгөөнгүй болгон засварлаж, өнгийг сэргээн будах ажлыг 2021 оны 05 дугаар сарын 01, 02 буюу амралтын өдрүүдээр хийж гүйцэтгэлээ.