“Коронавирус (COVID-19)-т халдварын сэргийлэлт, хяналт” сэдэвт сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монголын ариутгал халдваргүйжүүлэлтийн холбоо ТББ-тай хамтран байгууллагын удирдах албан хаагчид болон хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг үйлчилгээний 30 гаруй ажилтан, албан хаагчдыг оролцуулан зохион байгууллаа.
Сургалтыг “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав явуулж ариутгал, халдваргүйтгэлийн бодис, төхөөрөмжийг хэрхэн ашиглаж хэрэглэх, ковид-19 халдварт вирусээс урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллийг өгсөн.
Дашрамд дурдахад манай байгууллага нь ариутгал халдваргүйжүүлэлт, хортон шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэлийг мэргэжлийн байгууллага “Түвшин төгөлдөр”ХХК-тай хамтран ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хүний биед элдэв харшил өгөхгүй, ногоон байгууламжийг устгаж сүйтгэхгүй зориулалтын бодис ашиглан, мананцар үүсгэгч ариутгалын аппаратаар НЗЗ-ны байруудын нийтийн эзэмшлийн талбайн нийт 14254 м2 талбайд хийж байна.