“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь 2020 оны “Нэг хот – Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд 2020 оны 2 дугаар улирлаас эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвших зорилгоор нийслэлийн засаг захиргааны байруудад хогоо ангилах дадал, хэвшлийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Бизнес инкубатор Баянхошуу дэд төвд хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах зориулалттай хогийн савыг шинээр хийж гадна талбайд байрлуулан, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.

          Тус ажлын хүрээнд ажилтан, албан хаагчдад мэдлэг олгох зорилгоор “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад 35 ажилтан, албан хаагчид хамрагдсан.

          Сургалтаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар байгаль орчны бохирдол, хүрээлэн буй орчин тэр тусмаа хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болох зэрэг мэдлэгийг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт сургалт зохион байгууллаа Reviewed by on . Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь 2020 оны “Нэг хот – Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд 2020 оны 2 дугаар улирлаас эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь 2020 оны “Нэг хот – Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд 2020 оны 2 дугаар улирлаас эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »