Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн А/1016 захирамжийн дагуу 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 4, 26, 36 дугаар хороодын нийт 27 хэсгийн 6794 өрхөд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой зөвлөмж, мэдээ мэдээллийг биечлэн хүргэж ажилласан.

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэр, хотын ерөнхий менежерийн тушаалын дагуу 2019.12.16-ны өдрөөс 2020.01.10-ны өдрүүдийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 4, 26, 36 дугаар хороодод байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдэд 24 цагийн хяналт тавин ажиллан өдөр бүр 15, 22 цагуудад сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нийлүүлэлтийн мэдээг НЗАА-нд цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлэн ажилласан.

Тус газрын үйлчилгээний 14 ажилтан сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор  2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөн нуур №1” хангамжийн баазад 178 шуудай буюу 5тн сайжруулсан түлш савлаж ажилласан байна.  

2020 оны 01 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус газрын нийт 23 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны айл өрхүүдэд 1597 ширхэг, 26 дугаар хороодын айл өрхүүдэд 2697 ширхэг угаарын хийн мэдрэгчийг тарааж, ашиглах заавар зөвлөмжийн хамт суурилуулан ажилласан.

2019 оны 12 дугаар сарын 08,  2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд газрын дарга Х.Эрдэнэбилэгээр ахлуулсан 16 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Нийслэлийн шуурхай штабт ерөнхий зохицуулагч буюу хариуцлагатай эргүүл жижүүр хийн “Тавантолгой түлш” ХХК, борлуулалтын цэгүүдэд 24 цагаар хяналт тавин ажиллаж, 6 дүүргийн сайжруулсан түлшний татан авалт болон борлуулалтын мэдээг 10, 14, 17, 19, 22 цагуудын давтамжтайгаар авч нэгтгэн НЗАА-ны холбогдох албан тушаалтанд илтгэх хуудсыг цаасан болон цахим хэлбэрээр  хүргүүлж ажиллалаа.

Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавин ажиллаж байна. Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн А/1016 захирамжийн дагуу 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд нийт 16 хүний бүрэлдэхүүнт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн А/1016 захирамжийн дагуу 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд нийт 16 хүний бүрэлдэхүүнт Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »