Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын А зааланд боллоо.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Газрын ШАХ ажилтан Л.Аминзул, Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар гаргасан газрын даргын тушаалыг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг танилцуулав. Мөн 2 дугаар сарын 03-17-ны өдрийг хүртэл хугацаанд Хариуцлагатай эргүүл жижүүр хийсэн талаар болон Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, зарлан мэдээлэх схемийг Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа албан хаагчдад танилцуулав.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд яригдсан асуудал болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.

Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар:

  1. Албаны болон хувийн ажлаар төрийн албан хаагчид гадаадад зорчихгүй байх;
  2. Бүх албан байгууллага ажлын байр болон ойр орчмын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өөрсдөө хийх;
  3. НЗЗ-ны байрууд дээр байрлаж буй ажилтан, албан хаагч, үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт хэрэглэх, ажлын байран дээрээ ариутгал халдваргүйтгэлийг хийж байхыг шахаж шаардах;
  4. НЗЗ-ны байрууд дээр Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжүүлгийг тавих;
  5. Бүх байгууллагууд ойр орчмын 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, ариутгал хийх;

Цаг үетэй холбоотой дараах үүрэг даалгаврыг өгөв.

  1. НЗЗ-ны байрууд болон НҮНТ-үүд, Баянхошуу дэд төв дээр Коронавирусийн халдвараас урьдчилэн сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /хаалганы бариул, ширээ зэрэг хүний гар байнга хүрдэг газруудыг ариутгаж цэвэрлэх, хөлийн гишгүүр, алчуурыг уусмалаар шүрчиж ариутгах/
  2. Газрын даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт тавих, хуваарь батлах тухай” А/13 дугаар тушаалын хэрэгжилтийг холбогдох албан тушаалтнууд хангаж ажиллах.
  3. НЗЗ-ны 5-н байр, НҮНТ-ийн салбарууд болон Баянхошуу дэд төв дээр хийгдэж байгаа ариутгал, халдваргүйжүүлэлтийн мэдээ мэдээллийг байгууллагын сайт дээр тогтмол тавих /зураг, видео бичлэгтэйгээр/
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын А заа Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын А заа Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »