Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд Хүй 7 худагт хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн үйлчилгээ, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зочдын үйлчилгээ, Нийслэлийн Засаг даргын хүндэтгэл үзүүлэх үйлчилгээний 10, 8, 5 ханатай гэрүүдийг барих, гал тогооны зөөврийн сууц байршуулах, уяачдын наадмын төв асарт үйлчилгээ үзүүлэх ажлуудыг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 104 ажилтан албан хаагчид хариуцан ажил үүргийн дагуу баяр наадмын бэлтгэл ажлыг хангаж, VII/11-13-ны баярын өдрүүдэд 300 гаруй зочид, төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барьж хүлээн авалтын үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.
Тодруулбал МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, түүний ажлын алба, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Р.Дагва, хурлын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын даргын урилгаар ирсэн БНСУ-ын төлөөлөгчид, Toyota motors корпорацийн зочид, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, НЗД-ын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар болон албаны бусад зочид төлөөлөгчдөд Монгол үндэсний хоол, зоогийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж ажиллалаа.