Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон НЗД-ын захирамжаар төрийн албан хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамт олноо тэргүүлэн, идэвх зүтгэл гарган тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан доорх нэр бүхий албан хаагчдыг НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”, НЗД-ын “Нийслэлийн тэргүүний ажилтан”, НЗД-ын “Жуух бичиг”-ээр шагналаа.
Тодруулбал: НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр ННҮГ-ын слесарь О.Лхамсүрэн, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр зөөгч Д.Үүрцайх, үйлчлэгч М.Энхжаргал, С.Нансалмаа, Б.Оюунчимэг, Ц.Чимгээ, Д.Ариунсүрэн, Ч.Гансүх, “Нийслэлийн тэргүүний ажилтан”-аар цахилгааны инженер Б.Батсүрэн, лифтчин С.Одончимэг, цахилгаанчин П.Дагвасүрэн, үйлчлэгч Б.Буяндэлгэр, Я.Жавзандулам, Ж.Чимгээ, Ж.Цогт-Оюун, НЗД-ын “Жуух бичиг”-ээр агентлаг хариуцсан нярав С.Гэрэлтогтох, нярав М.Батзаяа, цахилгаанчин С.Алтаншагай, слесарь Ц.Батбаяр, Т.Цэрэндорж, техникч Б.Золбоо, мужаан Г.Очирхуяг, Н.Төмөрсүх, Т.Шинэбаяр, зөөгч Э.Маралтуяа, үйлчлэгч Б.Болортуяа, Д.Батжаргал, М.Даваасүрэн, А.Кандилет, Н.Энхмаа нар тус тус шагнагдсан. Шагналыг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Р.Дагва, ННҮГ-ын дарга Х.Эрдэнэбилэг нар гардуулан өглөө.