Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ажлын байртай холбоотой сургалт 2019 оны 03 сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 4-р байранд боллоо.
Энэ удаагийн сургалтаар Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын багш А.Энхцэцэг “Ажлын цаг ашиглалт”, “Ажлын төлөвлөлт”, “Ажлын байрны сэтгэл зүй, эмх цэгц” сэдвүүдээр 3 цагийн хичээлийг онол, практик, харилцан ярилцах арга хэлбэрүүдээр хөтлөн явууллаа. Тус сургалтанд Нийтлэг үйлчилгээний газрын нийт 40 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.
Сонирхолтой, үр өгөөжтэй сургалтыг удирдан явуулсан А.Энхцэцэг багшдаа ажлын амжилт хүсье.