2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын Б танхимд 99,8%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
Шуурхай дээр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Хаврын тохижилтын ажлаар хийх саналын дэлгэрэнгүйг хэлтэс, албадын дарга нар танилцууллаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, үүрэг даалгавар өгсөн.
Шуурхай зөвлөгөөн дээр хаврын тохижилтын ажлыг цаг хугацаатай төлөвлөгөө болгон гаргаж, шуурхай хийж дуусгах, мөн үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллаж, хариуцсан ажилдаа улам хариуцлагатай, идэвхи санаачлагатай ажиллах талаар санууллаа. Мөн 2 албаны даргад НЗЗ-ны байруудын аюулгүй байдлын үзлэг шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллага судлан хийлгүүлж эхлэх талаар үүрэг чиглэл өглөө.