“ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ. PARTICIPATED “SPRING PUBLIC CLEAN-UP” EVENT

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус байгууллага 04 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээнд идэвхтэй оролцон цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан.

Их цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн албанаас хуваарилсан хуваарийн дагуу Арслантай гүүрнээс Дамдинсүрэнгийн гүүр хүртэлх Сэлбэ голын баруун талын зам болон голын эрэг дагуу 170 ажилтан, албан хаагчидтайгаар 1,1 км нийтийн эзэмшлийн зам, талбайд ажиллаж 230 гаруй шуудай хог хаягдлыг цэвэрлэн бөөгнүүлж, ачуулж ажилласан.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр шилэн фасадтай аж ахуйн нэгжүүд шилэн фасадаа угаах үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн Засаг захиргааны II байр буюу Хангарди ордны 5850м.кв талбай бүхий гадна шилэн фасадыг өндрийн угаалгын мэргэжлийн байгууллагаар угаалгаж, барилгын өнгө үзэмжийг сэргээн ажиллав.

In maintaining with the efforts to ensure the Capital City Governor’s and Mayor of Ulaanbaatar City’s Decree No. A/348, dated March 29, 2024, being implemented, the organization took part in the “Spring public cleaning” event on April 15 in order to actively participate in cleaning projects that would improve the working and living conditions for capital residents.

In accordance with the schedule established by Ulaanbaatar’s Mayor’s office, 170 laborers and employees collected and moved over 230 bags of trash along 1.1 km of public roads and fields along the west side of the Selbe River from Arslantai Bridge to Damdinsuren Bridge.

Additionally, Entities with glass facades were instructed to clean them in accordance with the mayor of Ulaanbaatar city’s urgent consultation on April 1, 2024. A professional cleaning company cleaned the exterior glass facade of Khangardi Palace, which is 5,850 square meters in size and the building’s appearance was restored.

“ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ. PARTICIPATED “SPRING PUBLIC CLEAN-UP” EVENT Reviewed by on . Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ту Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ту Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »