Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, ажилласан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын 2023 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо.
Төрийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулахад хөдөлмөр, ур чадвар, идэвх зүтгэл гарган хамт олноо манлайлан ажиллаж байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч Батжаргалын Бэхжаргал, Хянагч оператор Батнасангийн Цолмонпүрэв, Үйлчилгээний ажилтан Пүрэвжалын Мягмарсүрэн, Тогооч Цийлаагийн Буян-эрдэнэ нар шалгарлаа.