Тус газар Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран Нийтлэг үйлчилгээний газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн нийт 32 албан хаагчдад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, сэлгэн, шилжүүлэн ажиллуулах, ажил, амралтын цаг, цалин хөлс, олговор, хөдөлмөрийн сахилгын шийтгэл, хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зэрэг 6 сэдвийн хүрээнд нийт 4 цагийн багц хичээлийг зохион байгууллаа. Сургалтыг Нийслэл УБ хотын ҮЭ-үүдийн Холбооны хуульч М.Цэнгэлбат, Нийслэл УБ хотын ҮЭ-үүдийн холбооны эрх зүйч Д.Отгонтуяа, МҮЭХ-ны арга зүйч багш Д.Гэнэндулам нар мэдээлэл арга зүйгээр ханган ажиллалаа.