Стандарт, хэмжил зүйн салбарын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Хотын стандартын тогтолцоог хөгжүүлэхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг, оролцоог сайжруулах, батлагдсан хотын стандартын талаарх мэдлэг ойлголтыг бэхжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Иргэдэд ээлтэй Стандарт” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүрэг хороодын албан хаагч нар, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын төлөөлөл оролцсон бөгөөд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас холбогдох албан хаагчид “UCS 0202B:2020 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэгээ, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага” стандарт болон “Цахилгаан, сантехник, мужааны ажил гүйцэтгэхэд инженер, техникийн ажилтны аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага”-ыг стандартад нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.