“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023” шашин, соёлын наадмын арга хэмжээнд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 66 ажилтан, албан хаагчид хариуцсан ажил үүргийнхээ дагуу баяр наадмын бэлтгэл ажлыг ханган Хүй 7 худаг болон Асарт хүндэтгэлийн хүлээн авалт зоогийн үйлчилгээ, Нийслэлийн Засаг даргын хүндэтгэл үзүүлэх үйлчилгээний 8 болон 10 ханатай гэрүүдийг барих, гал тогооны зөөврийн сууц байршуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Гадаадын зочид, Шашин соёлын тэргүүн нар, Соёл урлагийн төлөөлөгчдөд батлагдсан зоогийн цэсийн дагуу нийт давхардсан тоогоор 850 орчим хүнд Монгол үндэсний болон европ хоол зоогийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн ямар нэгэн гомдол саналгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.