Байгууллагын 2022 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Гэр бүлийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар”, “Сэтгэлийн боловсролын төв” ТББ-тай хамтран стресс менежмент, эцэг, эх хүүхдийн харилцаа сэдвүүдээр байгууллагын нийт албан хаагчдыг хамарсан мэдээллийн цагийг НЗЗ-ны 5 дугаар байр Иргэний танхимд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулав. Сургалтыг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын мэргэжилтэн Д.Мягмарсүрэн “Сэтгэлийн боловсролын төв” ТББ багш БНСУ иргэн Кимдүён, Кимсанза орчуулагч И Хунлин нар мэдээлэл арга зүйгээр ханган ажиллалаа.