Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын ахмадын баяр болгон тэмдэглэж байхыг тунхагласан.
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, амжилт үйлсээрээ салшгүй холбогдсон ахмад настануудаа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээнд 70 гаруй ахмад настангууд оролцсон бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүй сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын мэндийг дэвшүүлэн энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.