ХУВИЙН АШИГ СОНИРХОЛЫН МЭДҮҮЛЭГ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ОРОЛЦОВ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авилгатай тэмцэх газар хамтран Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хангарди ордонд зохион байгууллаа. 
Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ХАСХОМ бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд оролцов.

Энэхүү сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, авлига ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гүйцэтгэлийг тооцох болон байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах, нийтийн албан тушаалтнуудад мэдүүлэг, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах зэрэг сэдвүүдээр НЗДТГ-ын мэргэжилтэн Л.Мөнхболд, АТГ-ын комиссар нар илтгэл тавин ажиллаа.

ХУВИЙН АШИГ СОНИРХОЛЫН МЭДҮҮЛЭГ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ОРОЛЦОВ Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авилгатай тэмцэх газар хамтран Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх б Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авилгатай тэмцэх газар хамтран Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх б Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »