Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 77 ажилтан, албан хаагчид хариуцсан ажил үүргийнхээ дагуу баяр наадмын бэлтгэл ажлыг ханган Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэлийн хүлээн авалт зоогийн үйлчилгээ, Нийслэлийн Засаг даргын хүндэтгэл үзүүлэх үйлчилгээний 5, 8, 10 ханатай гэрүүдийг барих, гал тогооны зөөврийн сууц байршуулах, уяачдын төв асарт үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн VII/11-13-ны баярын өдрүүдэд 4000 гаруй иргэд, зочид, төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барьж, хүлээн авалтын үйлчилгээг өндөр түвшинд зохион байгуулан ажиллалаа.