Цус сэлбэлт, судлалын үндэсний төв, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар хамтран Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя уриатайгаар “Цусаа хандивлах” сайн үйлсийн аяныг Нийслэлийн Төр захиргааны цогцолбор байран дээр 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Аяны хүрээнд тус байранд байршин үйл ажиллагаагаа явуулж байгаа нутгийн захиргааны байгууллагуудын нийт 50 гаруй ажилтан, албан хаагчид сайн дурын үндсэн дээр цусаа хандивлан сайн үйлсийн аянд нэгдлээ.