Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D.Parliament цахим системийг танилцуулах уулзалт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, ИТХ-ын тэргүүлэгч Ж. Батбаясгалан, НЗД бөгөөд УБ хотын захирагч Д.Сумьяабазар нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон төрийн албаны цахим шилжилтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн энэхүү уулзалтад Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид болон Нийтлэг үйлчилгээний газрын албан хаагчид оролцлоо.