Инженерийн байгууламжийн, ашиглалт үйлчилгээний албаны ажилтан, албан хаагчдад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Цахим гарын үсэгний тухай хуулийн товч мэдээллийг танилцууллаа

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, Хууль эрх зүй-Тогтоол шийдвэрийн хэрэгжилт  хариуцсан ажилтан Ю.Хүслэн нар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээний албаны ажилчдад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Цахим гарын үсэгний тухай хуулийн товч мэдээллийг танилцууллаа.

Энэхүү хуулийн танилцуулгаар:

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль(Шинэчилсэн найрууллага)
2021 оны 12 дугаар сарын 17

Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино

1.Хувь хүний нууцын тухай хуул
2.Эрүүл мэндийн нууц
3.Хөрөнгийн нууц
4.Гэр бүлийн нууц
5.Хуулиар тогтоосон бусад нууц

  • Мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд
    хоорондын харилцааг тусгайлан зохицуулсан хууль байхгүй. Хүний хувийн мэдээллийг эзний зөвшөөрөлгүй цуглуулдаг.
    Хувийн мэдээллийг дур зоргоор дамжуулж ашигладаг зэрэг асуудлууд гарч байгаа тул эдгээр асуудлуудыг зохицуулахад оршино.

Хориглох заалтууд:

  • Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр
  • зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно.
  • Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн
  • эзний эрх, эрх чөлөөг зөрчихийг хориглоно
  • Мэдээллийг энэ хуульд заасны дагуу олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно.
  • Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Цахим гарын үсэгний тухай хууль (шинэчилсэн найрууллага)
2021 оны 12 дугаар сарын 17

Энэ хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

  • Мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ.
  • Тоон гарын үсгийн гэрчилгээ заасан тоон гарын үсгийн хувийн түлхүүр эзэмшигч 16 насанд хүрсэн хүн тоон гарын үсэг хэрэглэж болно.
  • Цахим гарын үсэг хэрэглэснээр иргэн бүр өөрийн хүссэн тоон гарын үсгийн хэрэгсэлд тоон гарын үсгийн гэрчилгээ, хувийн түлхүүрийг байршуулж, өөрийгөө цахим орчинд таньж, баталгаажуулах тоон гарын үсгийг хэрэглэх боломжийг бүрдүүлж, хэрэглээг нэмэгдүүлнэ.

Гэрчилгээ эзэмших хүсэлтийг Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагад, бичгээр гаргана.

  • Хүсэлт гаргагчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр
  • Монгол Улсын иргэн бол иргэний бүртгэлийн дугаар
  • Хүсэлт гаргагчийн харилцах утасны дугаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;
  • Тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх эрхэд хязгаарлалт тогтоосон эсэх;
  • Тоон гарын үсэг, цахим тамгыг хэрэглэн хийх хэлцэл /гэрээ/-ийн үнийн дүнгийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон эсэх;
    Гэрчилгээнд тусгах шаардлагатай бусад мэдээллийг тус тус өглөө.
Инженерийн байгууламжийн, ашиглалт үйлчилгээний албаны ажилтан, албан хаагчдад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Цахим гарын үсэгний тухай хуулийн товч мэдээллийг танилцууллаа Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, Хууль эрх зүй-Тогтоол шийдвэрийн хэрэгжилт  хариуцсан ажилтан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, Хууль эрх зүй-Тогтоол шийдвэрийн хэрэгжилт  хариуцсан ажилтан Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »