Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын хамт олон нэгдэж байна

Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аяны нээлтийн өдрүүд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын  ажилтан, албан хаагчид энэхүү аяны хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллан 170 ширхэг хайлаас мод тарьж, өмнө нь тарьсан модны арчилгаа, цэнэг усалгаа зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын хамт олон нэгдэж байна Reviewed by on . Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн “Ногоон хот-Иргэний о Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн “Ногоон хот-Иргэний о Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »