Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 4 албан хаагч гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулан, Гал голомтоо бадраалаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/72 дугаар тушаалын хүрээнд байгуулагдсан “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн уялдаа холбоог сайжруулах, залуучуудыг дэмжих залуу хосуудад гэр бүлийн боловсрол олгох, амьдралд  бэлтгэх зорилгоор “Гэр бүлийн ёслолын арга хэмжээ” 2022 оны 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулагдаж буй Гэр бүлийн ёслолын арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгууллагынхаа 4 залуу гэр бүл, хосуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гал голомтоо бадрааж, амьдралын баяр жаргалтай үеийг мөнхлөн үлдээхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Зуны тэргүүн сарын Дашнямтай билэгт сайн өдөр гал голомтоо бадрааж буй залуу хосууддаа азжаргал сайн сайхан бүхнийг байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын зүгээс хүсэн ерөөж байна.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 4 албан хаагч гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулан, Гал голомтоо бадраалаа Reviewed by on . Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгаал Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгаал Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »