Дорноговь аймгийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ц.Наранзулаар ахлуулсан 10 хүний баг бүрэлдэхүүн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр НЗЗ-ны 2-р байр буюу Хангарди ордонд хүрэлцэн ирж манай байгууллагад мөрдөгдөж буй UCS0202B:2020 “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэгээ, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага” баримт бичигтэй танилцан ажлын туршлага солилцлоо.
Тус арга хэмжээний үеэр байгууллагын үндсэн чиг үүргийн талаар болон стандарт удирдамж арга зүйн баримт бичгийг танилцуулсан юм.