Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2022 оны 01 дүгээр сарын 24 -ны өдрийн 11:00 цагт Хангарди 14 давхарт боллоо. Хурлаар дараах 3 асуудлыг танилцуулж хэлэлцлээ.
Үүнд:
- ЗГ-ын 2022 оны 01,07 дугаар тогтоолыг танилцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өгөх – ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг
- Шинээр орсон ажилтан, албан хаагчдын танилцуулга – Захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа
- Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон цаг үеийн шинж чанартай бусад асуудал – Газрын дарга Х.Эрдэнэбилэг
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар:
- Нутгийн захиргааны байгууллагууд дотоодоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах;
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/22 дугаар захирамжаар 2022 оны нийслэлийн төсвийн орлогын хуваарийг батлагдсан, оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах;
- Дөрөв. Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 10-ны дотор өгч дуусгах;
Байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавин шуурхай баг бэлэн байлгах;
- Дээд газраас ирүүлсэн шийдвэрийн дагуу үндэсний бичигт суралцахад идэвхтэй оролцох, сургалтандаа тусгах, арга хэмжээ авч ажиллахыг тус тус үүрэг болгов.