Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ЗХЗ-өөс сургалт зохион байгууллаа

Байгууллагын хөгжилд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгийн нэг нь хувь хүний хөгжил юм. Байгууллагын оршин тогтнохын үндэс болж байгууллагын үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх нь нийт ажилтан, албан хаагчдаас гарч буй оюуны болоод биеийн хүчний чадавх, ур чадвараар бүтээгдэж байдаг хөдөлмөрийн цогц нийлэмж болж өгдөг. Тиймээс нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс байгууллагын хүний нөөцийн томоохон төлөөлөл болох залуучуудын хувь хүний хөгжлийн мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс Төрийн удирдлагын докторант, Хувь хүний хөгжил судлаач М.Мөнхжаргалыг урин 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Маргааш хөтлөх хүч” сэдэвт сургалтыг Иргэний танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар хувь хүн өөрийгөө таньж мэдэж, өөрийн мөн чанар, үнэ цэнийг ойлгож, өөрийгөө хөгжүүлэхийн ач тусын талаар, өөрийгөө хөгжүүлснээр илүү өөртөө итгэлтэй болж түүнийхээ хэрээр ажилдаа хандах хандлага, ажил үүргээ гүйцэтгэх ур чадвар улам сайжрахын үндэс болдог талаар мэдээлэл өглөө. Сургалтад байгууллагын залуучуудын төлөөлөл болох 18-34 насны 40 гаруй ажилтан, албан хаагч хамрагдсан. Хувь хүн хөгжиж байж баг бүлэг хөгжих, баг бүлэг хөгжиж байж байгууллага хамт олон хөгждөг. Залуучууддаа ажлын амжилт хүсье.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ЗХЗ-өөс сургалт зохион байгууллаа Reviewed by on . Байгууллагын хөгжилд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгийн нэг нь хувь хүний хөгжил юм. Байгууллагын оршин тогтнохын үндэс болж байгууллагын үйл ажиллагааны чанары Байгууллагын хөгжилд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгийн нэг нь хувь хүний хөгжил юм. Байгууллагын оршин тогтнохын үндэс болж байгууллагын үйл ажиллагааны чанары Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »