Сэлбэ дэд төвийн инженерийн шугамыг төвийн шугамтай холбох засварын ажлыг гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавин ажиллалаа. Мөн Баянхошуу дэд төвийн бохирын шугамыг төвийн нэгдсэн шугамд холбуулах ажлыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн газар”-аар гүйцэтгүүлсэнээр төвийн бохирыг соруулах төсвийн үргүй зардал гарахгүй, худаг, шугам хоолой бөглөрөх, хөлдөх асуудалгүй болох ач холбогдолтой юм.