Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран сургалт зохион байгуулав

Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Гамшиг осол, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгөх нь”, “Газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээ, аюулгүй ажиллагаа болон газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ” сэдэвт сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулав.   

Тус сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,  дэд хурандаа Б.Чинбат учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгслийн ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах, үерийн аюул, усны осол, газар хөдлөлтийн чичирхийллийн үед өөрийгөө хамгаалах болон коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам /УОК-ын 2021.05.06-ны 45 дугаар тушаал/ талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв. Сургалтад нийт 50 ажилтан, албан хаагчдыг хамрагдлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран сургалт зохион байгуулав Reviewed by on . Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Гамшиг осол, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгөх нь”, “Газар хөдлөлтийн Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Гамшиг осол, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгөх нь”, “Газар хөдлөлтийн Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »