Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдыг “Нэг хаалга- нэг шинжилгээ” арга хэмжээний зохион байгуулалтын ажилд дайчлан ажиллах болсон. Энэ ажлын хүрээнд тус байгууллагын захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн 12,13,14,15,16,17 дугаар хороодын нутаг дэвсгэрт ажиллахаар хуваарилагдан, дотоод зохион байгуулалтаа хийсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос хүн хүчний нөөц бололцоо хангалттай байгаа тул тус арга хэмжээнд гарах шаардлагагүй гэсэн чиглэл өгсөн.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан НЗДаргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/87дугаар захирамжийн дагуу байгууллагын ажилтан, албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулсан бөгөөд тус хугацаанд ажилласан ажилтан, албан хаагчдад байгууллагын тодорхойлолтыг гарган өгч, ажлын газрын үнэмлэхийн хамт биедээ авч явах зааварчилгаа өгөн албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор ханган ажилласан.
Хатуу хөл хорионы үеэр НЗЗ-ны 5-н байр, НҮНТөвийн Дүнжингарав салбарын цэвэрлэгээ, үйлчилгээ хийгдэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хуваарийн дагуу хийж, зайлшгүй шаардлагаар ажиллах нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг байгууллагаас нь ирүүлсэн нэрсийг цахим үнэмлэх, ажлын үнэмлэхтэй нь тулган биеийн дулааныг хэмжиж, гарыг ариутгах төхөөрөмжөөр шалган нэвтрүүлсэн. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын байранд коронавируст (Ковид-19) халдвараас сэргийлэх, халдварын сэжигтэй тохиолдолд илэрсэн үед авах арга хэмжээний түр зөвлөмж”-ийг баримтлан мөрдөж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авч ажилласан.