Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг 2021” арга хэмжээнд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар амжилттай оролцов.