“Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх” сэдэвт сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын ариутгал халдваргүйжүүлэлтийн холбоо ТББ-тай хамтран зохион байгуулав. Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төвийн тэргүүн Н.Баасанжав ариутгал, халдваргүйтгэлийн бодис, төхөөрөмжийг хэрхэн ашиглаж хэрэглэх, коронавируст /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллийг өгсөн. Тус сургалтад нийт 50 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.