Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн үйлчилгээний албанд олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор энгэрээ мялаасан Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэгт ажлын амжилт, сайн сайхан бүхний дээдийг ерөөе.