Байгууллагад мөрдөгдөж байсан Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний ерөнхий шаардлага (ННҮГ-01:2019)-ыг 2020 онд “Нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэгээ үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага” болгон шинэчилж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, стандартын код авсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 сарын 14-ний өдрийн А/276 дугаар захирамжаар стандартын удирдамж арга зүйн баримт бичиг болон батлагдав.