Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс авто машины зогсоолын хүрэлцээ боломжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор байгууллагын дэргэдэх зогсоолыг ажлын цагаар зөвхөн хэрэглэгч – иргэдийн үйлчилгээнд зориулж ашигладаг болгох, бүх шатны ажилтан, албан хаагчдыг нийтийн тээврээр зорчдог болгохыг 2021 оны 08 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлж, дэмжиж ажиллах уриалгыг гаргасан байна.