Төрийн албаны зөвлөл зөвлөлөөс Удирдлагын академитэй хамтран “Төрийн үйлчилгээний чанар” сэдвээр 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус сургалтад Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа, хүний нөөцийн ажилтан Н.Булганчимэг нар оролцлоо. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ЗГХЭГ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газрын албан хаагчид, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, холбогдох байгууллагын хүний нөөцийн ажилтнуудын төлөөлөл 200 гаруй албан хаагчид хамрагдсан. Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор М.Амартүвшин төрийн үйлчилгээг төрийн албаны тогтолцоогоор дамжуулан хүргэнэ, иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ, иргэн төвтэй төрийн үйлчилгээ болон төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж үр нөлөө сэдэвт кэйс танилцуулж, хэрхэн ашиглах аргачлалын талаар сургалтад оролцогч нартай санал солилцов.
Тус сургалтыг хааж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албан хаагчдын ажлын гол үзүүлэлт нь төрийн үйлчилгээний чанар бөгөөд төрийн үйлчилгээнд иргэд сэтгэл ханамжтай байх эсэх, цаашлаад иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарч байгаагаар чанарыг хэмждэг. Төрийн албаны нэр хүнд нь төрийн албан хаагч нэг бүрийн үйл ажиллагааны нэгдэл тул албан хаагч бүр төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн, иргэдэд стандартын дагуу хүлээлтэд нь хүрсэн үйлчилгээг шуурхай үзүүлж сэтгэл ханамжтай байлгах, улмаар төрийн чанартай үйлчилгээгээр дамжуулан төр, иргэн хоорондын итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө зорьж ажиллах”- ыг зөвлөлөө.