“ТАХ-ийн ёс зүйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулахад чиглэсэн гарын авлага”-ыг танилцуулах онлайн сургалт зохион байгуулагдав

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар” сэдэвт сургалтыг Удирдлагын академитэй хамтран 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан. цахим хэлбэрээр зохион байгуулсан тус сургалтад Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Ёс зүйн зөвлөлийг төлөөлж дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Т.Итгэл, хууль эрх зүй, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан ажилтан Э.Хоролдулам нар оролцлоо.

Сургалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон төрийн бусад байгууллагуудын ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид зэрэг холбогдох байгууллагуудын 403 албан хаагчид цахимаар оролцсон байна.  Удирдлагын академийн багш хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул Ёс зүйн зөвлөлийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь менежмент, эрх зүйн  зохицуулалтын талаас онол арга зүй болон практик хэрэглээний туслалцаа үзүүлэх зорилго бүхий  гарын авлагын төслийг танилцуулж, хэрхэн ашиглах аргачлалын талаар сургалтад оролцогч нартай санал солилцов.

Тус сургалтыг хааж төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам үг хэлэхдээ Төрийн албан хаагчдын ёс зүйг сахиулах, тэднийг соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллах Ёс зүйн зөвлөлд өндөр хариуцлага оногдож байгаа тул Ёс зүйн зөвлөлийн албан хаагчид энэ талаар өндөр мэдлэгтэй байж, ёс зүйн үлгэр жишээ үзүүлэх, бусад албан хаагчдыг үйл ажиллагаандаа ёс зүйг сахин хэрэгжүүлэхэд чиглүүлэх, хариуцлагын арга хэмжээ авахаас илүүтэй ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор соён гэгээрүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг онцоллоо.

“ТАХ-ийн ёс зүйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулахад чиглэсэн гарын авлага”-ыг танилцуулах онлайн сургалт зохион байгуулагдав Reviewed by on . Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар” сэдэвт сургалтыг Удирдлагын академитэй хамтран 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан. цахим Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар” сэдэвт сургалтыг Удирдлагын академитэй хамтран 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан. цахим Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »