Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан энэ оныг “Үйлчилгээний стандартын”-ын жил болгон зарлаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад чанар стандартад нийцсэн нийтлэг үйлчилгээг үзүүлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын ажиллах эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, “Ковид-19” цар тахал тархах эрсдэлтэй байгаа энэ үед халдвараас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж 2020 оны ажлаа дүгнэн тайлангийн хурлаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим хуралд байгууллагын нийт ажилтан, албан хаагчид 15 байршлаас нэгэн зэрэг холбогдож оролцлоо.
Хурлын үеэр хэлтэс албадууд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа амжилттай тайлагналаа.
Мөн нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн ERP системийг ашиглан ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан үлгэр дууриалал үзүүлэн ажилласан ажилтан, албан хаагчдыг шалгаруулах нээлтэй санал асуулга явуулснаар захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, байр ашиглалтын албаны слесарь Б.Цэдэвдорж, НЗЗ-ны 4 дүгээр байрны үйлчлэгч Д.Батжаргал нар 2020 оны байгууллагын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Газрын дарга Х.Эрдэнэбилэг 2020 ондоо амжилттай сайн ажилласан нийт ажилтан, албан хаагчиддаа баяр хүргэн ирж буй 2021 шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн цахим хурлыг өндөрлөв.