Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын Шуурхай зөвлөгөөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын Б зааланд боллоо. Хурлаар дараах 5 асуудлыг танилцуулж хэлэлцлээ.
Үүнд:
- Өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулга – Шуурхай асуудал хариуцсан ажилтан Б.Анхтуяа
- Захиргаа санхүүгийн хэлтэсийн албан хаагчдын 09 дүгээр сарын цаг ашиглалтын танилцуулга – Дотоод хяналт хариуцсан ажилтан Б.Хэнмэдэх
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх – Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа
- Хариуцлагатай эргүүл, жижүүр хийсэн талаар танилцуулах – /10 дугаар сарын 10, 11, 17, 18, 24, 25, 31, 11 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүд/ танилцуулга – Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа
- Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон цаг үеийн шинж чанартай бусад асуудал – Газрын дарга Х.Эрдэнэбилэг
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар:
- Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяны хэрэгжилтийг сайтар хангах;
- Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах;
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах;
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох;
Байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийт ажилтан албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, ажлаас хоцрох, таслах, эрт тарж явах зэрэг цаг ашиглалттай холбоотой зөрчил гаргахгүй байх, гадуур ажлын дэвтэр хөтлөх;
- Байр хариуцсан менежерүүд хариуцсан байрныхаа гадна талбайн цэвэрлэгээг сайтар хийх, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллах;
- Нийслэлийн засаг захиргааны байрууд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр нэвтэрч буй ажилтан, албан хаагчид түүгээр үйлчүүлж буй иргэдийн биеийн халууныг тогтмол үзэж, гарыг ариутган нэвтрүүлж, амны хаалт байнга зүүх шаардлага тавьж хэрэгжилтийг хангуулах;
- Төрийн албан хаагчдын 2020 оны шалгалт Нийслэлийн засаг захиргааны 5-р байрд зохион байгууллагдаж байгаатай холбогдуулан шаардлагатай цэвэрлэгээ үйлчилгээ хийж ажиллах;
- Нийслэлийн засаг захиргааны байруудын цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах;
- Нийт ажилтан хаагчид хувцаслалтандаа анхаарч ажил хэрэгч байдлаар хувцаслах, төрийн албан хаагчийн ёс зүйг сахин ажиллах